Дипломын ажил
Дипломын ажил бичиж хамгаалах нь ахлах курсын оюутнуудад тавигддаг нийтлэг шаардлагуудын нэг юм. Дипломын ажлын агуулга нь ерөнхий онолын болон мэргэжлийн бэлтгэлийн түвшинг харуулдаг. Энэхүү ажлыг гйцэтгэсэн түвшин болон хамгаалсан үр дүнгээр нь улсын шалгалтын комисс төгсөгчид зохих мэдлэг эзэмшсэн диплом олгодог.
Дипломын ажил бичихдээ: батлагдсан төлөвлөгөө, графикийн дагуу өгөгдсөн сэдэв дээр эрдэм шинжилгээний удирдагчийн удирдлаган дор оюутан дипломын ажлаа бичиж эхлэнэ. Эрдэм шинжилгээний удирдагч нь оюутны дидломын ажлын төлөвлөгөө, график хугацааг баталж өдөр тутмын удирдлагаар хангана.
Дипломын ажлын сэдвүүд нь нийгмийн ач холбогдол өндөртэй буюу нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээ шаардлага бүхий бүтээлч шинжтэй байна.
Дипломын ажилд дараах зүйлс агуулагдсан байх ёстой.
- Нүүр хуудас
- Бүтцийн тодорхойлолт
- Удиртгал
- Үндсэн хэсэг
- Төгсгөл
- Бүтээлийн жагсаалт
- Хавсралт
Нүүр хуудас бол дипломын ажлын эхний хуудас байдаг. Дипломын ажлын ерөнхий дугаарт орно. Гэхдээ нүүр хуудсан дээр дугаар тавьдаггүй.
Бүтцийн тодорхойлолтод дипломын ажлын бүлэг хэсгийн дараалал, хуваарилалтыг жагсаана. Үүнд: удиртгал, бүлгүүдийн нэр, дүгнэлт, ном зүй зэргийг хуудасны дугаартай нь бичнэ. Мөн бүтцийн тодорхойлолт дээр “Агуулга” гэдэг үгийг гарчиг байдалтайгаар отм үсгээр бичнэ.
Удиртгалд сонгосон сэдэв, судалгааны ач холбогдол, судалгааны зорилт, зорилгыг товч томъёолж бичнэ. Сэдэвтэй холбоотой бичсэн зохиол бүьээлийн тойм,өнөөгийн байдал, судлаачдын үзэл бодлыг нэгтгэн авч үзэх нь чухал. Мөн дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэхэд ашигласан болоод цаашид ашиглах аргуудыг дурьдана.
Дипломын ажлын үндсэн хэсэг нь дотроо бүлэг, хэсгүүдэд хуваагдсан хоёроос, гурван бүлэгтэй байна. Дипломын ажлын хэмжээ нь ойроцоогоор 1.5 интервалтай 50-60 орчим хэвлэмэл хуудастай байна.
Төгсгөл хэсэгт: дэвшүүлж буй асуудлын шинжлэх ухаан практикийн ач холбогдлыг зааж өгнө. Тухайн сэдвийг гүнзгийрүүлэх судлах шаардлага болгон өөрийн хийсэн дүгнэлтийг амьдралд нэвтрүлэх тухай санал, зөвлөмжөө илэрхийлнэ. Төгсгөл хэсэгт оршилд дурдсан санал, бүлэг тус бүрд хийсэн дүгнэлт зэргийг давтахыг хориглоно.
Бүтээлийн жагсаалт буюу ном зүйн жагсаалтад юуг анхаарах тухайд:
- Дипломын ажлын сэдэвтэй холбоотой номууд байх
- Дипломын ажлын санааг бүрэн тусгах
- Хэвлэгдсэн буюу гар бичмэлээр байгаа гадаад, дотоодын номууд
- Эрдэм шинжилгээ, сургалтын, лавлагааны, үйлдвэрлэл техникийн гэх мэт.
- Ёс суртахууны хувьд хоцрогдсон ном зохиолыг ашиглах нь зохисгүй.
Ашигласан номын жагсаалт гаргадаг жич стандарт байдгийг анраахвал зохино.
Туслах материал гэдэг нь:
- Товчилсон үгийн жагсаалт
- Тэмдэглэгээний жагсаалт
- Зохиогчийн жагсаалт
- Хүснэгтийн жагсаалт
- Үзүүлэнгийн жагсаалт зэргээс бүрдэл болдог дипломын ажлын бүрэлдэхүүн хэсэг мөн юм.
Дипломын ажлын сэдвийн онцлогоос шалтгаалж туслах материалд юуг яаж оруулахаа гүйцэтгэгч оюутан өөрөө багшийн туслалцаатайгаар шийдвэрлэнэ. Хавсралтад: эх сэдвийн агуулгыг баяжуулж байгаа нэмэлт материал, зэрэг нэр томъёолол, туслах материалууд, үзүүлэх таниулах зураг схем, анкет, арга зүй, бодлого, программ, туршилтын үр дүнг практикт нэвтрүүлсэн тухай акт зэрэг багтана.
Ном зохиолд хавсралт байрлуулах журам:
- Хавсралтыг дипломын ажлын хамгийн арын хуудсанд байрлуулна
- Хавсралт болгоныг дахин шинээр дугаарлах бөгөөд хавсралт бүр тухайн зүйлийнхээ агуулгыг илэрхийлсэн гарчигтай байна
- Хавсралт бүрийг араб цифрээр дугаарлана
- Дугаарыг нь хуудасны баруун дээд талд бичих бөгөөд хавсралт гэсэн үгний доор дугаалана
- Дипломын ажлын үндсэн бүх хэсэгт авсан материалын талаарх ишлэлд тэмдэглэнэ.
Хүснэгт нь эх сэдвийн хэмжээг хураангуйлах, мэдээлэх, бодитой харах, системчлэх зэргээр эх сэдвийг зохион байгуулах хэлбэр юм. Хүснэгтийг дипломиын ажилд оруулахдаа:
1. Хүснэгт бүр агуулгаа товч тодорхой илтгэсэн нэртэй байна
2. Хүснэгт араб тоогоор дугаарлагдана
3. Хүснэгтийн дугаар болон нэр нь түүний баруун дээд талд бичигдэнэ
4. Хэрэв эх бичигт ганц хүснэгт байвал түүнийг эх сэдвийн ард дурдах буюу хуудас дамжсан тохиолдолд дараагийн хуудсанд ишлэл аван бичнэ.
Зураг: зураг гэдэгт фото зураг, хуулбар зураг, гар зураг, загвар, таталбар зураг, хар зураг, газрыг зураг, төлөвлөгөө хүснэгт зэрэг багтана.
Зургийг дипломын ажилд оруулахдаа дараах зарчмыг баримтална.
1. “Зураг”гэж тайлбарлаад араб цифрээр дугаарлана.
2. “Зураг” гэсэн үг , дэс дугаар, уг үзүүлэн таниулах материалын дор бичигдэнэ.
Томъёог эх сэдвээс нь тусгайлсан мөрөнд бичнэ. Бүх томъёог араб цифрээр дугаарлана.
Урьдчилсан хамгаалалт гэдэг нь түүнийг бичиж дуусгасан төгсгөлийн шатанд дипломын ажил бичигчийн нэг ёсны тайлан болж тавигдаж байгаа хэрэг юм. Оюутны эрдэм шинжилгээний хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэлийг урьдчилсан хамгаалалтад тооцож болдог тал бий. Урьдчилсан хамгаалалтад орход бэлэн болсон дипломын ажлыг график төлөвлөгөөний дагуу хамгаалалт болохоос хоёр долоо хоногийн өмнө эрдэмтэн багш нарт уншуулах, шүүмж авах зорилгоор тэнхим буюу хариуцсан албан тушаалтанд өгсөн байна.
Удирдагчийн шүүмж гэдэгт:
1. Дипломын ажлын нэр, агуулга нь өгөгдсөн даалгавартай тохирч байгаа эсэх
2. Хийгдсэн ажлын хэсэг тус бүрээр тодорхойлолт гаргасан байх
3. Сэдвийн агуулгыг бүрэн нээсэн байх
4. Тухайн ажлын онолын түвшин, практик ач холбогдол
5. Диплом бичигсчийн бие даан ажиллах чадвар, бүтээлч идэвхи, ажил хэрэгч чанар
6. Диплоиын ажлын бүрдүүлбэрийн чанар
7. Диплом бичигчийн хамгаалалтанд оруулах тухай санал
8. Санал болгож буй дүн зэргийг заавал дурдсан байна
9. Дипломын ажлын шүүмж
Дипломын ажлын шүүмж бол уг ажлын чанарыг бүх талаар нь нээн үзүүлж байгаа чухал баримт бичиг юм.
Шүүмжид дараах зүйлийг тусгана. Үүнд:
- Уг дипломын ажлыын агуулга нь сэдэвтэйгээ тохирч байгаа эсэх
- Сэдвийн ач холбогдол
- Дипломын ажлын үндсэн үр дүн /шинэлэг санаа, судалгааны онцлог арга/
- Хүлээгдэж буй үр дүн
- Үр дүн санал дүгнэлтийн үндэслэлд хийсэн дүгнэлт
- Агуулга, найруулга болон дипломын ажлын бүрдүүлбэр зэрэгт оршин буй дутагдал
- Санал болгож буй дүн зэрэг юм.
Удирдагчийн дүгнэлт, шүүмжлэгчийн шүүмж зэрэгтэй оюутан урьдчилан танилцах боломжийг олгох нь хамгаалалт дээр асуултанд бэлтгэх нөхцлийг бүрдүүлдэг.
Дипломын ажлын хамгаалалт: дипломын ажлын хамгаалалтыг нээлттэй хийдэг. Оюутан техник хэрэгсэл ашиглаж, үзүүлэн таниулах материал хэрэглэн илтгэл тавьснаар хамгаалалт эхэлнэ.
Оюутан илтгэлдээ сэдвийн чухал болох тухай, нийгмийн ач холбогдлын тухай ярихаас гадна, ажлын зорилго, зорилт, судалгааны зүйл, объектын талаар илтгэнэ. Удирдагч, шүүмжлэгч нар дүнгээ танилцуулна. Эдний хэн нэг нь хүрэлцэн ирээгүй тохиолдолд тэдний бигээр өгсөн дүгнэлтийг комиссын дарга уншиж танилцуулна. Эдний шүүмж, дүгнэлтэд оюутан хариулт өгнө. Үүний дараа уг дипломын ажлын хэлэлцүүлэг явагдана. Төгсгөлд нь оюутанд үг хэлэх зөвшөөрөл олгоно. Дипломын ажлын дүнг улсын шалгалтын комиссын нууц хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд саналыг илээр хураана. Энэ талаар протокол хөтөлж, дүнг нийтэд илээр мэдэгдэнэ.