Курсын ажил бичих зааварчилгаа
Курсын ажил бол тодорхой нэг сэдвээр зохих хугацааны турш хийсэн судалгааны ажлын зорилго, агуулга, үр дүнг өөртөө агуулсан бүтээл юм. Өөрөөр хэлбэл тухайн сэдвийн системч чанарыг агуулсан, оюутны бие даасан үйл ажиллагааны тайланг илэрхийлсэн баримт бичиг буюу судалгаа эрдэм шинжилгээний ажлын хэлбэр юм.
Курсын ажлын зорилго нь мэргэжлийн зорилтыг бүтээлчээр бие даан шийдвэрлэх дадал төлөвшүүлэх явдал байдаг бөгөөд энэ нь:
1. Онолын мэдлэгийг бататгах, гүнзгийрүүлэх, өргөтгөх
2. Бие даасан үйл ажиллагааны дадал зүй эзэмшүүлэх
3. Эргэцүүлэн бодох, дүгнэлт гаргах тэдгээрийг дэс дараалалтай, баталгаа нотолгоотой бичих чадвар суулгах,
4. Дипломын ажил бичих бэлтгэлтэй болоход оршино.
Курсынажлын сэдэв нь онолын хичээлийн зорилготой нийцсэн байна. Энэ нь шинжлэх ухааны бие даасан үйл ажиллагаа учраас сэдэв нь орчин үеийн шинжлэх ухааны ашиг сонирхолтой нийцсэн байх ёстой.
Курсынажлыг гүйцэтгэх явцдаа оюутан:
1. Шинжлэх ухааны таамаглал дэвшүүлэх
2. Тухайлсан сэдвээрээ мэдээлэл цуглуулах, баяжуулах
3. Олж авсан материалаа судлах, түүнд шүүмжлэлтэй хандах
4. Нэгэнт олсон мэдээллийг системчлэх, баяжуулах
5. Өмнөө тавьсан бүтээлч даалгаварыг бие даан шийдвэрлэх
6. Бие дааж тухайн асуудлыг үндэслэн дүгнэлт хийх, зөвлөмж гаргах зэрэг
Курсын ажлын бүтэцийн хувьд: хавтас, доторхи хавтас, гарчиг, оршил, үндсэн хэсэг, ном зүй, туслах тэмдэглэл, хавсралт зэргээс бүрдэнэ.
Хавтас: их дээд сургууль, салбар тэнхим зэргийн бүтэн нэр, курсын ажлын нэр, уг бичиг баримтын бүтэн нэр, тухайлбал “курсын ажил” эсвэл ”курсын ажлын төсөл” гэх мэт,
Доторхи хавтас: их дээд сургууль, салбар тэнхим зэргийн бүтэн нэр, тухайн мэргэжлийн индекс, Курсын ажил курсын ажил-ын нэр, гүйцэтгэсэн хүний тухай мэдээлэл, анги, гарын үсэг гэх мэт, эрдэм шинжилгээний удирдагчийн тухай мэдээлэл овог нэр, эрдмийн зэрэг, цол, гарын үсэг, курсын ажлыг хамгаалалтанд оруулах тухай гарын үсэг, ажил бичсэн газар, он зэрэг байна,
Гарчиг: гарчиг бол тухайн ажлын ерөнхий бүтцийг, хуудасны дугаартай хамт илэрхийлэхийн сацуу уг сэдэв хэддүгээр хуудаснаас эхлэхийг заадаг. Гарчигийг дараах байдлаар томёолно. Үүнд:
Ш Оршил
Ш Бүлэг
Ш Дэд бүлэг
Ш Зүйл
Ш Төгсгөл
Ш Ном зүй
Ш Хавсралт
Оршил хэсэг нь тухайн сэдвийн ач холбогдол, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг дэлхийн болон эх орны эрдэм шинжилгээний онол практикийн түвшин зэргийг илтгэнэ.
Мөн судалгаа шинжилгээний ажлын зорилго, зорилт судалгааны зүйл, судлах зүйл, эх сурвалж, бичгийг хэрхэн сонгосон болон үйлдсэн ажлынхаа товч агуулга үндсэн тойм, зэргийг энд дурдана.
Курсын ажлын үндсэн хэсгийг хэсэг, бүлэг, зүйл гэх мэтээр хуваагаад энэ бүхэн агуулгын хувьд бүрэн дууссан байх ёстой юм.
Үндсэн хэсгийг 2 бүлэг, түүний дор 2 зүйлээс доош системчлэн хувааж болохгүй гэж, үзвэл зохимжтой.
Курсын ажлын үндсэн хэсгийн бүтцийн заавал байх хэсэгт сэдвийн дүн, шинжилгээний сэдвийн тойм ордог.
Сэдвийн тойм нь тухайн бичиг баримтуудын цогц нийлбэрийг тодорхой сэдвээр түүхэн үйл явц, түүний өнөөгийн байдал сэдэвийн тодорхой хөгжил, хөгжлийн хэтийн төлөв зэргээр тодорхойлогдоно.
Төгсгөл хэсэгт: хэлэлцэж буй асуудлын шинжлэх ухаан практикийн ач холбогдолыг өгүүлэхээс гадна хийсэн ажлын агуулгын үр дүнг маш товч байдлаар дурьдах тухайн сэдвийн цаашдын хөгжил хүрсэн үр дүнг, практикт нэвтрүүлэх тухай санал зөвлөмжийг хурангуйлан дурьдаж эцсийн амжилтыг товойлгон гаргах хэрэгтэй.
Ном зүй: ном зүйн жагсаалтанд анхаарах зүйл тухайн ажлын сэдэв нь түүний бүхий л зүйл ангитай нийцэж байх, гадаад дотоодын эх сурвалжийг дурьдах, төрөл бүрийн ном зохиол ашиглах үүнд албан ёсны стандартын, стандартын бус, лавлагааны, сурах бичгийн, шинжлэх ухааны, хуучны бичиг баримт ашиглах гэх мэт. Эдгээрийг цагаан толгойн үсгийн дараалалаар жагсаах ёстой.
Курсын ажил дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
· Курсын ажлын сэдвийг яагаад сонгож авснаа товч үндэслэх
· Энэ сэдвийн онолын болоод практик ач холбогдолыг гаргасан байх
· Сэдвийн дагуу гол ном зохиолыг уншиж эдгээрт дүн шинжилгээ хийсэн байх
· Ном зохиолыг судлах явцад юу шинээр мэдэж авсан тухай дурдсан байх
· Судалсан асуудлын талаар багш нарын тэргүүн туршлагыг ажиглан судалж нэгтгэсэн байх
· Курсын ажлыг хийх явцад юу шинээр хийж бүтээсэн тухай тодорхой бичих
· Судалгаа хийх явцад уг асуудал сургалтын практикт ямар байгааг судалгааны хэд хэдэн аргаар судалж үр дүнд нь боловсруулалт хийсэн байх
· Уг асуудлын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн байх, ололттой сайн болон анхаарууштай ямар зүйл байгааг тодорхой гаргасан байх
· Эцэст нь дүгнэлт, саналуудыг оновчтой хийсэн байх
· Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх
· Хэмжээний хувьд ихэвчлэн 15-25 хуудас байна
· Эх бичгийг А4 стандартын цаасны зөвхөн нэг талд бичих
· Цаасны зүүн гар талд 30мм, баруун гар талд 10мм, дээд талд 15мм, доод талд 20мм зай байх
· Хуудсыг дугаарлахдаа:
- Араб цифрээр эхэлж хуудас бүрийг дугаарлана
- Дотоод хавтасыг дугаарлана. Гэхдээ дотоод хавтасны дугаарыг тавьдаггүй
- Үзүүлэн таниулах материал, хүснэгт зэргийг дугаарлана
- Бүлэг, зүйл зэргийг араб цифрээр, дунд нь цэг тавьж 1., 1.1., 1.1.1., гэх мэт дугаарладаг болсоныг анхаарна уу.
Курсын ажлыг бичихэд харьцангуй бие даасан үйл ажиллагаа шаарддагаараа реферат, илтгэл, хяналтын ажлаас ялгаатай. Бие дааж тодорхойлсон шинжлэх ухааны санаа бодол нь оюутны мэргэжлийн түвшинг харуулдаг.
Техник шаардлагуудын тухайд авч үзвэл: Бичлэгийн нийтлэг алдаанаас ангид байх хэрэгтэй. Тухайлбал:
- Өгүүлбэрээ дутуу орхиж болохгүй
- Үг үсгийн алдааг хянах. Алдаатай бичсэн үг нь таныг дутуу үнэлэхэд хүргэнэ.
- Товчилсон үг хэрэглэхдээ болгоомжтой байх. Товчилсон үгийнхээ задаргааг ажлынхаа эхний хэсгүүдэд 1-2 удаа бичиж болно.
- Цэг, таслал, хаалтыг зөв хэрэглэ
- Ихэнх оюутнууд ажлынхаа нүүр хуудас /хавтас/ -ыг маш том харагдах байдлаар бичих, хээ хуараар хүрээлэх, өнгө алаглуулах зэргээр хүч нэмэхийг оролддог нь төдийлөн зохистой /оновчтой/бус байдаг. Нүүр талд ажлын гарчиг, өөрийн овог нэр, удирдсан багшийн овог нэр /эрдмийн зэрэг цолын хамт/, шүүмж бичигч багшийн овог нэр, харъяа тэнхим сургуулийн нэр, ажлаа бичиж дуусгасан он зэргийг цэгцтэй бичихэд хангалттай.
- Ерөнхий форматын хувьд тухайн сургууль болон багшийн шаардлагаас хамаарах хэдий ч хуудасны бүх талаас 2.5 см зай авах эсвэл хуудасны зүүн талаас 3 см, баруун талаас 2.0 см, дээд доод талаас 2.5 см зай авч бичихэд зохимжтой байдаг. Үсгийн формат ихэвчлэн 12-ийн хэмжээтэй, Arial, Times зэрэг фонттой, мөр хоорондын зай 1.5 эсвэл 2.0 буюу /double/ байж болно. Hүүр хуудсаас бусад хуудасуудыг дугаарлана. Догол мөрийг цаасны зүүн хэмжээсээс 5 см буюу 5 space-ийн зай авч эхлүүлэх.
- Цаас хор хэмнэлгүйгээр гарчиг, оршил, бүлэг, зүйлүүд лавлагаа тус бүрийг шинэ хуудаснаас эхлэн бичих
- Курсын болон дипломын ажилд олон янзын хүснэгт, бүдүүвч, график, зураг зэргийг хавсаргах буюу текстийн дотор оруулах явдал цөөнгүй байдаг. Ийм тохиолдолд хамгийн гол нь уг зүйлийн эх сурвалжийг бичихээ мартаж болохгүй. Үзүүлж буй хүснэгт бүдүүвч зэрэг нь эх текстэйгээ уялдаа холботой байх ёстой.