Ромын эрх зүй №2
ЛЕКЦ №2
Хичээлийн хэлбэр: Лекц
Хугацаа: 90 минут
Бүлгийн нэр: Ромын эрх зүйн эх сурвалж
Лекцийн сэдэв: Ромын эрх зүйн эх сурвалж, ойлголт, төрөл
Сэдвийн зорилго: Ромын эрх зүйн эх сурвалжийн талаар ойлголт, мэдлэгтэй болох, Ромын эрх зүйн эх сурвалжийг бусад эх сурвалжаас ялган зааглаж зөв танин мэдэх чадвартай болох, Ромын эрх зүйн эх сурвалжийг ашиглаж сурах хандлага төлөвшинө
Нэртомьёо:
Эрх зүйн эх сурвалж Бичмэл эрх зүй Бичмэл бус эрх зүй Хууль Магистратын эдикт Хуульчдын үйл ажиллагааАгуулга:
· Ромын эрх зүйн материаллаг эх сурвалж
· Ромын эрх зүйн агуулгын эх сурвалж
· Ромын эрх зүйн хэлбэрийн эх сурвалж
· Хууль эрх зүйн эх сурвалж болох нь
· Магистратын эдикт эрх зүйн эх сурвалж болох
· Ромын хуульчдын үйл ажиллагаа эрх зүйн эх сурвалж болох нь
· Ромын хуульчдын бүтээл, түүний агуулга, ач холбогдол
Хяналтынасуулт:
· Ромын эрх зүйн эх сурвалж, төрөл, агуулгыг тодорхойлно уу
· Ромын магистратын эдиктын үүргийг тодорхойлно уу
· Ромын нэртэй хуульчдыг нэрлэнэ үү
· Ромын хуульчдын бүтээлээс дурьдана уу
· Ромын эрх зүйн эх сурвалжийг яаж ангилах вэ
· Ромын бичмэл эх сурвалжийг нэрлэнэ үү
Ромын эрх зүйн эх сурвалж,
ойлголт, төрөл
Эрх зүйн эх сурвалж гэдэг нь: Эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэрийг эх сурвалж гэнэ.
Ромын түүхч Тит Ливий “12 хүснэгтийн хууль”-ийг Нийтийн, хувийн эрх зүйн эх сурвалж гэж нэрлэсэн. МЭӨ 451 онд Ромд анхны бичмэл хууль болох “12 хүснэгтийн хууль” батлагджээ.
Эх сурвалж хэмээх үг “Үндэс” гэсэн утгаар хэрэглэгддэг.
Ромын эрх зүйн олон сурах бичигт эрх зүйн эх сурвалжийг дараах агуулгаар илэрхийлэн хэрэглэж иржээ. Үүнд:
A. Эрх зүйн хэм хэмжээний агуулгын эх сурвалж
B. Эрх зүйн хэм хэмжээ бүрэлдэн тогтох арга, хэлбэр
C. Эрх зүйн танин мэдэх эх сурвалж
А. Эрх зүйн хэм хэмжээний агуулгын эх сурвалж
Нийгмийн амьдралын материаллаг нөхцөл байдал байдаг. Боол эзэмшлийн нийгэмд үйлдвэрлэлийн харилцааны гол үндэс үйлдвэрийн ажилтны /боолын/ хөлс хүчээр бий болсон боол эзэмшигчийн өмч хөрөнгө юм. Энэ нөхцөлд Ромын боол эзэмшлийн нийгмийн амьдрал Ромын эрх зүйн хэм хэмжээний агуулгын эх сурвалж болдог.
Б. Эрх зүйн хэм хэмжээ бүрэлдэн тогтох арга, хэлбэр
Албадлагын хүчээр хамгаалагдсан хэм хэмжээг бий болгохын тулд тодорхохй үйл ажиллагаа, журмыг баримтлах тухай анх удаа Ромын эрх зүйд үүсэн бий, хууль зүйн хувьд биежсэн байдаг. Ийм байдлаар эр зүйн эх сурвалжийн хэлбэрийн тухай сургааль бий болжээ.
С. Эрх зүйн танин мэдэх эх сурвалж
Ромын эрх зүйн танин мэдэхүйн чухалэх сурвалж мод, чулуу, хүрэл дээр бичсэн бичээсүүд, тухайлбал: Гераклийн хүснэгт, хүрэл самбар /уг самбар дээр хотын захиргааны бүтэц, зохион байгуулланы тухай хууль бичсэн байдаг/
Эртний Ромд эрх зүйн хэм хэмжээ нь түүхэн хөгжлийн явцад дараах хэлбэрээр бүрэлдэж байжээ.
1. Зан заншлийн эрх зүй (Consuetudo)
2. Хууль (Leges)
3. Магистратын эдикт (Edicta magistratuum)
4. Ромын хуульчдын үйл ажиллагаа
Зан заншлийн эрх зүй(Consuetudo)
Энэ нь Ромын эрх зүйн хөгжлийн эхэн үед нэн хүчтэй үйлчилж байсан бөгөөд МЭӨ V зууны эхэн үе хүртэл эрх зүйн цорын ганц эх сурвалж нь болж байв.
Ромын заншлын хэм хэмжээнүүдийг хууль зүйн хүчин чадлын үйлчлэх түвшингээр нь:
Ш Ердийн /ахуйн/ зан заншил
Ш Эрх зүйнзан заншил гэж ангилж болно.
Ердийн зан заншил:
Энэ нь тухайн үедээ Ромын уугуул игэдийн өдөр тутмын амьдралд уламжлагдан өвлөгдөж хэвшиж тогтсон, бөгөөд ердийн харилцааг зохицулж байсан бичигдээгүй хэм хэмжээнүүд юм.
Эрх зүйн зан заншил:
Хууль зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэж зохицуулсан, төрийн хүч, оролцоонд тулгуурлан үйлчилж байсан /бичигдээгүй/ дэг ёс, хэв хууль, зан үйлийн журмаас бүрдэж байв.
Хууль (Leges)
Ромын эрх зүйн бичмэл эх сурвалжийн анхны хэлбэр нь болж байв. Ром улс нь Бүгд Найрамдах байгуулалд шилжсэн үеэс эхлэн Ардын хурлаар дэмжигдэж магистратын санаачлагатайгаар батлагдсан шийдвэр хууль (Leges)гэж нэрлэгдэж байв. Хууль нь дараах 3 хэсэгт хуваагдаж байсан.
1. Praescriptio– Хуулийг баталсан ардын хурлын хэлбэр, хууль санаачлагчийн нэрийг заасан хэсэг
2. Rogation – Хуулийн агуулга
3. Sanction – Санкц буюу хуулийн биелэгдэх баталгаа:
Эзэнт улсын үеэс Ромын эрх зүйн эх сурвалжид үндсэн өөрчлөлт орсон. Үүний нэг тод илрэл бол эзэн хааны конституци буюу захирамж, бичгүүдийг гаргах болсон явдал юм. Эзэн хааны конституци нь дотроо 4 үндсэн төрөлд хуваагдана. Үүнд:
A. Эзэн хааны эдик /Edicta principum/
Эзэн хаанаас ард түмэнд амаар зарлан тунхагласан захирамж.
B. Мандат /Mandata principum/
Эзэн хаанаас захиргааны бол шүүхийн асуудлаар түшмэдүүдэд өгсөн зааварчилгаа.
C. Рескрипт /Rescripta principum/
Эзэн хааны хууль зүйн зөвөлгөө, хариулт болно.
D. Декрет /Decreta principum/
Эзэн хааны шүүхийн шийдвэр
Магистратын эдикт (Edicta magistratuum)
Ромын эрх зүйн эх сурвалжын нэг нь магистратын эдикт юм. “Эдик” гэсэн нэр томъёо нь ярих /dico/ гэсэн үгнээс гаралтай тул эхэн үедээ магистратын амаар зарлан тунхагласан захирамж гэсэн утгатай байсан.
Магистратын эдикт нь:
§ Гол төлөв захиргааны болон шүүн таслах үйл ажиллагааны чиглэлээр гарч байсан.
§ Магистратын бүрэн эрхийн хугацаанд гарч байсан тул үйлчлэх хугацаа нь нэг жил байсан.
§ Магистратын эдикт нь хуулийн дээд хүчин чадалгүй байсан.
§ Магистрат нь анхаарах зүйлийг дараагийн шинэ магистратад үлдээдэг байсан тул уламжлалт шинжтэй.
Ромын хуульчдын үйл ажиллагаа
Цицероны бүтээлд хуульчдын үйл ажиллагааг дараах нэр томъёогоор тэмдэглэсэн байна. Үүнд:
- Respondere - иргэдээс маргаантай байгаа асуудлаар хуульчдад хандсан тохиолдолд тэдний зүгээс зөвөлгөө өгөх
- Cavere - гэрээ, хэлцэл байгуулах үед тухайн иргэний эрх, ашиг сонирхолыг хамгаалах
- Agree– талуудын хоорондын шүүн таслах ажиллагааг явуулах (өмгөөлөгч болж хэрэгт оролцох бус)
- Scriber– иргэний эрх, ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор гэрээний эх, төсөл зохиох, бусад ажил хэргийн баримт бичиг үйлдэх ажиллагаа зэрэг болно.