иргэний эрх зүйн зарчим ба тогтолцоо

2015-10-26,
 Батлав: тэнхимийн эрхлэгч                                                                 Д.Шүрэнцэцэг

ЛЕКЦ 2

Хичээлийн хэлбэр: Лекц

Хугацаа: 90 минут

ИЭЗ-н зарчим ба тогтолцоо,

Иргэний эрх зүйн эх сурвалж

 

Сэдвийн зорилго: Иргэний эрх зүйн эх сурвалжийн талаар ойлголт, мэдлэгтэй болох, иргэний эрх зүйн эх сурвалжийг нийтийн эрх зүйн эх сурвалжаас ялган зааглаж зөв танин мэдэх чадвартай болох, иргэний эрх зүйн эх сурвалжийг ашиглаж сурах хандлага төлөвшинө.

Нэр томьёо:

-      Иргэний эрх зүйн эх сурвалж

-      Иргэний эрх зүйн хэм хэмжээ

-      Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ

-      Иргэний хууль тогтоомж

-      Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх

-      Иргэний хуулийг буцаан хэрэглэх

 

Сэдвийн агуулга:

-      Иргэний эрх зүйн эх сурвалжийн ойлголт, шинж

-      Иргэний эрх зүйн эх сурвалжийн ангилалт

-      Иргэний эрх зүйн зарчмын ойлголт, ангилал

-      Иргэний хуулийн үйлчлэх хэмжээ хязгаар /цаг хугацаа, субьект, нутаг дэвсгэр/

-      Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх /төсөөтэй хэрэглэх, буцаан хэрэглэх/

-      Иргэний хууль тогтоомжийг тайлбарлах

 

Хяналтын асуулт:

-      Иргэний эрх зүйн эх сурвалжийн ангилалт

-      Иргэний эрх зүйн зарчмын ойлголт, ангилал, тогтолцоо

-                       Хууль, хуульчилсан акт, олон улсын гэрээ нь ямар нөхцөлд иргэний эрх зүйн эх сурвалж болох талаар жишээн дээр тайлбарлана уу?

-                       Иргэний эрх зүйн эх сурвалжийг ангилсаны хууль зуйн ач холбогдол юунд орших вэ? Тодорхой өгөгдсен тохиолдол дээр иргэний хууль үйлчлэх хязгаарыг тодорхойлно уу?

-                       Өгөгдсөн тохиолдол дээр эрх зүйг төсөөтэй хэрэглэх, хуулийг төсөвтэй хэрэглэх, үндэслэлээ тайлбарлана уу?

-                       Өгөгдсөн тохиолдол дээр иргэний хуулийг буцаан  хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэх, үндэслэлээ тайлбарлана уу?

 

 

 ИЭЗ-н зарчим ба тогтолцоо,

Иргэний эрх зүйн эх сурвалж

Аливаа салбар эрх зүй болгон өөрийн гэсэн зарчимтай байдаг. Иргэний эрх зүйн хэм хэмжээг тогтоох, хэрэглэх бүрийд мөрдлөгө болгож байвал зохих үзэл санааг иргэний эрх зүйн зарчим  гэнэ. Иргэний эрх зүйд дараах зарчмууд байна. Yүнд:

1/ Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын бие даасан байдлыг хангах зарчим. Иргэн, хуулийн этгээд нь эд хөрөнгөө хэний ч нөлөөнд үл автан зөвхөн өөрөө мэдэж эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

2/ Өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зарчим. Энэ нь МУ-ын үндсэн хуулиар бэхжигдсэн зарчим бөгөөд хуульд заасан тохиолдолд л хязгаарлаж  болно. Тухайлбал, хуульд зааснаар нийгмийн эрх ашиг, сонирхол нийцүүлэх зорилгоор алив этгээдийн эд хөрөнгийг дайчлан авч болдог. Энэ тохолдолд тухайн этгээдэд эд хөрөнгөтэй нь дүйцэхүйц эд хөрөнгө эсвэл нөхөн олговор олгоноЭнэ зарчим нь өмчлөгч эд хөрөнгөө өөрөө мэдэж, эзэмших, ашиглах, захиран зарцуулах хууль зүйн нөхцөлийг баталгаажуулдаг.

            3/ Гэрээний чөлөөт байдлыг хангах зарчим. Энэ нь зах зээлийн эдийн засгийн харилцаанаас  үүдэлтэй бөгөөд иргэд, аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахдаа харилцагч түншээ өөрсдөө сонгож, тэдэнтэй бусдын заавар шахалтгүйгээр гэрээ байгуулах эрхтэй байна.

            Гэхдээ зарим тохиолдолд нийгмийн ашиг сонирхолын үүднээс энэ зарчимаас гадуур гэрээг заавал байгуулахыг үүрэг болгосон хуулийн заалт байдаг. Тухайлбал, Эрчим хүчний тухай хуульд гм

            4/ Зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зарчим. Тухайн этгээдийн эрх нь зөрчигдөж, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд хуульд заасан журмын дагуу хуульд заасан арга хэрэгслийн тусламжтайгаар зөрчигдсөн эрх, ашиг сонирхолоо сэргээлгэнэ

            5/ Шүүхийн хамгаалалтын зарчим. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн хэлбэр нь шүүхийн хамгаалалт юм. Шүүх субьектив эрх зөрчигдсөн буюу зөрчигдөх аюул тулгарсан үед түүнийг сэргээх үүрэгтэй бөгөөд үүний хамт эрх  зөрчигдсөнөөс бий болсон үр дагаврыг арилгаж, эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болох зэргээр эрх зүйн хагаалалтын хэрэгжүүлнэ.

           

Иргэний эрх зүй нь хууль тогтоомжийн цуглуулга биш харин бүтэц, зохион байгуулалтын  нарийн тогтолцоотой байна. Иргэний эрх зүй нь ерөнхий болон тусгай гэсэн 2 ангид хуваагддаг.

Ерөнхий анги нь эдийн болон эдийн бус хөрөнгийн эрх зүйн харилцааны бүх институт хэсгүүдэд нийтлэг чанартай хамаарч зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр юм.

Ерөнхий ангид:    

·                     иргэний эрх зүйн үндсэн асуудал буюу иргэний эрх зүйн зохицуулах зүйл, түүний зохицуулалтын арга, зарчим, иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл, иргэний эрх зүйн хамгаалалт, иргэний хууль тогтоомж , түүнийг хэрэглэх, иргэний эрх зүйн субъект, объект, хэлцэл, иргэний эрх зүй дэх хугацаа мөн зарим сурах бичигт үүргийн эрх зүй, эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн хэм хэмжээнд  багтдаг байна.

Тусгай анги нь өөртөө үүргийн тусгай төрлүүд, зохиогчийн ба патентийн эрх зүй, өв залгамжлал, олон улмсын иргэний эрх зүйн хэм хэмжээнүүд зэрэг багтана. Тухайлбал, үүргийн эрх зүйн гэдэгт үүргийн ойлголт, зарчим, систем, үүрэг үүсэх үндэслэл, үүрэг гүйцэтгэх журам, хугацаа арга, үүрэг биелэгдээгүйд хүлээлгэх хариуцлага гэх мэт.

Оюуны өмчийн эрхэд оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт, зохиогч, патентийн эрх, лизенгийн гэрээ, оюуны өмчийг үнэлэх, бусдад ашиглуулах журам, оюуны өмчийг хамгаалах арга зэрэг асуудал хамаарна

Өв залгамжлалын эрхэд өвлөх эрхийн ойлголт, өв нээгдэх үе ба газар, хууль ба гэрээслэлээр өв залгамжлах, өв хүлээн авах ба татгалзах, өвийг хамгаалах шилжүүлэх зэрэг асуудал хамаарна.

 Иргэний эрх зүйн эх сурвалж

Иргэний эрх зүйн хэм хэмжээнүүдийн илэрхийлэгдэх хэлбэрүүдийг бүхэлд нь иргэний эрх зүйн эх сурвалж гэж нэрлэнэ. ИЭЗ –н эх сурвалжид хууль тогтоомж, зан заншлын хэм хэмжээнүүд хамаарна. Тухайлбал, ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу гэрээ байгуулах саналд хариу өгөөгүй бол гэрээг байгуулсанд тооцох гэх мэт.

 Иргэний хууль тогтоомжид төрийн  эрх барих байгууллагаас гаргасан иргэний эрх зүйн хэм хэмжээг агуулсан хуулиуд хамаарна. Эдгээр нь хүчин чадлаараа харилцан адилгүй ба тэдгээрийг ангилах нь онолын болон практикийн ач холбогдолтой юм. Yүнд:

1/ МУ ын үндсэн хууль. Аливаа улс орны гол хууль нь үндсэн хууль байдаг учраас бусад хуулийн язгуур үндэс болдог. Тиймээс МУ –ын үндсэн хууль нь иргэний эрх зүйн  эх сурвалжид зүй ёсоор ордог. Тухайлбал: улс орны эдийн засаг, өмчийн төрөл хэлбэр, өмчлөгчийн эрхийг хамгаалах талаар тодорхой заасан. Мөн үндсэн хуульд …МУ ын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй гэж заасан. Yндсэн хуульд …Иргэн соёл урлаг, ШУ ны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих үр шимийг нь хүртэх эрхтэй гэж заасан.

2/ МУ –ын иргэний хууль. Энэ нь иргэний эрх зүйн гол эх сурвалж болно.

 Иргэний хууль гэдэг бол эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн, ИЭЗ н системчлэгдсэн хэм хэмжээг агуулж буй хууль зүйн нэгдмэл акт юм. Уг хууль нь салбарын нэгдмэл эрх зүйн акт бөгөөд ИЭЗ н зохицуулах зүйлүүдэд багтаж байгаа нийгмийн харилцаануудыг бүхэлд нь зохицуулах үүрэг зорилготой ба бусад иргэний хууль тогтоомжийн үндэс болно. Уг хууль нь 63 бүлэг, 552 зүйлтэй

3/ МУ ын бусад хуулиуд. Энэ нь хууль тогтоомжууд нь иргэний эрх зүйн эх сурвалж болно. Эдгээр хуулиуд нь ИЭЗ гээр зохицуулж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон байдгаараа онцлог юм. Дараах хуульд ИЭЗ н эх сурвалж болно. Yүнд:

Ш    Компаний тухай хууль

Ш    Хоршооны тухай хууль

Ш    Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль

Ш    Дампуурлын тухай хууль

Ш    Өмч хувьчлалын тухай хууль

Ш    Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль

Ш    Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль

Ш    МУ ын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гэх мэт

            3/ Олон улсын эрх зүйн актууд. МУ ын олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Энэхүү үндсэн хуулийн заалтийн дагуу тэдгээр нь иргэний эрх зүйн эх сурвалж болно. МУ-ын олон улсын гэрээнд дотоодын хууль тогтоомжинд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээнд заасан журмыг баримтална.

4/ Зан заншлын хэм хэмжээ. Энэ нь иргэний эрх зүйн эх сурвалжид хамаардаг байна. Энэ нь урт удаан хугацааны турш хэрэглэгдэж ирсний улмаас нийгэмд тогтсон төрөөс зөвшөөрөгдсөн зан үйлийн журам юм.

Иргэний хууль тогтоомжийн үйлчлэл

Иргэний хууль тогтоомжийн үйлчлэлд түүний үйлчлэх хугацаа, орон зай, хамаарагдах этгээд, үйлчлэх харилцаа / буцаан хэрэглэх / багтана.             Иргэний хууль тогтоомжийн үйлчлэх хугацаа. Иргэний хууль тогтоомж нь байнга өөрчлөгдөн шинэчлэгдэн шинээр хэм хэмжээ бий болж хуучирсан хэм хэмжээнүүд нь хүчингүй болж байдаг. ИЭЗ-н зохицуулах зүйлд хамаарах нийгмийн харилцаа нь шинээр үүсч бий болж байдаг.

МУ-ын Yндсэн хуульд зааснаар …МУ-ын хуулийг албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш 10 хоногийн дотор хүчин төгөлдөр болно.

Иргэний хуульд зааснаар “шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний талуудын нэг буюу 2 талын эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар байвал гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна” гэсэн нь хуулийг буцаан хэрэглэх талаар хуульд шууд заасан тохиолдол юм.

Иргэний хуулийн үйлчлэх хугацаа. Энэ нь хууль хүчин төгөлдөр болсноос эхлэн үйлчлэлээ зогсоох хүртэл хугацааг хамааран ойлгоно. Ихэнх хуулиудад тэдгээрийн хүчингүй болох хугацааг зааж өгөөгүй байдаг ба хууль тогтоогчоос шууд хүчингүй болгсон эсвэл шинэ хууль тогтоомжоор урьд үйлчлэж байсан эрх зүйн актын агуулгыг өөрчлөх буюу хүчингүй болгосноор үйлчлэлээ зогсоодог байна.

Иргэний хууль тогтоомжийн үйлчлэх орон зай. Энэ нь иргэний хууль тогтоомж нь нутаг дэвсгэрийн зарчмаар буюу МУ-ын нийт нутаг дэвгэрт үйлчилнэ. ОУ-н нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, уламжлалын  дагуу МУ-ын иргэний хууль нь дараах нутаг дэвсгэрт үйлчилнэ. Үүнд:

Ш    Нээлттэй далайд яваа МУ-ын төрийн далбаа бүхий хөлөг онгоц

Ш    Гадаад улсын агаарын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа МУ-ын таних тэмдэг бүхий агаарын хөлөг дээр

Ш    Гадаад улс дахь тус улсын элчин сайдын яамны оршин байгаа нутаг дэвсгэрт

            Иргэний  хууль тогтоомжид хамаарах этгээд. Иргэний  хууль тогтоомж нь тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон оршин байгаа бүх этгээдэд хамаарч үйлчлэнэ.Үүнд

Ш    МУ-н иргэн

Ш    Гадаад улсын иргэн

Ш    Харьяалалгүй хүмүүс. Эдгээрээс гадна гадаадын болон МУ-н хуулийн этгээдүүд нэгэн адил багтана.


Иргэний
хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэх нь:

Хууль тогтоогч нийгмийн харилцааг зохицуулах шаардлагатай бүхий л эрх зүйн хэм хэмжээг батлан мөрдүүлэх боломжгүй байдаг. Яагаад гэвэл, хууль батлах үед мэдэгдээгүй эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа элбэг тохиолддог. Энэ тохиолдолд эрх зүйн хийдэл гарч, түүнийг арилгах шаардлага бий болно. Энэхүү хүндрэлээс гарахын тулд ИЭЗ-д хуулийг төсөөтэй хэрэглэх гэсэн ойлголт байна. Иргэний хуулийн 4 зүйлд “Тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.  Жишээлбэл, арилжааны гэрээний үед зарим нарийвчилсан харилцааг худалдах худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан хэм хэмжээнүүдийг хэрэглэх юм.

             Мөн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй Өөрөөр хэлбэл маргаантай харилцаатай төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй тохиолдолд иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцлүүлэн талуудын эрх үүргийг тодорхойлж маргааныг шийднэ.  /Иргэний хуулийн 4 зүйлийн 2-т/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax