Эссэ бичих аргачлал

2014-11-08,
 ЭССЕ

Тодорхой сэдвээр эссе бичнэ гэдэг нь танаас өндөр ур чадвар шаарддаг ажил бөгөөд, бичихэд хэлийг зөв зохистой хэрэглэх хэрэгтэй байдаг. Эссенд өөрийн үзэл бодлоо нотлох, мөн үйл явдал үзэгдлийн учир зангилааг ээдрээг тайлах, санаагаа бүрэн илэрхийлсэн байх учиртай өөрөөр хэлбэл эссе бичигч та өөрийнхөө санаа бодлыг бичгээр илэрхийлж байгаа багахан хэмжээний үргэлжилсэн үгийн бүтээл юм. Үүнийг монголоор эрэгцүүлэмж гэж орчуулан хэрэглэдэг.

Аливаад сэдэв сонголт чухал байдаг. Та эссений сэдвийг сонгохдоо өөрийн судлахыг хүссэн, сонирхсон сэдвээ сонгох нь чухал юм. Сэтгэх болоод шинжлэх ухаан талаасаа чадварлаг сайн эссе бичих нь танаас өргөн хүрээний мэдлэг сэдэвтэй холбоотой ном, материал шаарддаг бөгөөд хамгийн сүүлд гарсан номыг ашиглавал зохистой. Ямар ном бүтээлийн аль хэсгээс чухал ямар санаа авсанаа сайн тэмдэглэх хэрэгтэй. Эссенийхээ сэдэвт холбогдох материалуудыг олж авсаны дараа өөрийн эссений төлөвлөгөөг гаргах ёстой. Эссе боловсронгуй болох үед таны төлөвлөгөөний сул тал илрэн гарах юм. Гэхдээ энэ төлөвлөгөө нь эссений гол санааг хэдийд дэвшүүлэх вэ гэдгийг илэрхийлдэг.

Эссе нь бүтэцийн хувьд: удиртгал буюу оршил хэсэг, үндсэн хэсэг, дүгнэлт, ишлэл гэсэн бүтэцтэй байх юм. Эссе нь дотроо хэд хэдэн янз байж болно. жишээ нь тайлбарласан эссе, учир зүйн үндэслэлтэй эссе, мэтгэлцсэн эссе, асуудал дэвшүүлсэн эссе гэх зэргээр байж болох юм.

Эссед тавигдах нийтлэг шаардлага:

-          Эссений сэдвийг яагаад сонгосон үндэслэлийг гаргах

-          Эссед хэрэглэж буй тулгуур ухагдахууны утга санааг тодорхой илэрхийлсэн байх

-          Эссед гарч буй асуудлын талаар өөрийн санаа бодол, хандлагаа илэрхийлсэн байх

-          Эссед ашигласан амьдралын баримт, үзэгдэлд олог талын анализ хийж түүний учир шалтгаан, үр дагавар зэргийг тодорхой гаргасан байх

-          Өөрийн дүгнэлт хийсэн байх ба цаашид юу хийх нь зүйтэй талаар тодорхой санал дэвшүүлсэн байх

-          Тогтоосон үгийн тоонд хүрсэн байх 150, 200...

-          Логик дэс дараалалтай бичсэн байх

-          Үсэг, үг, найруулгын алдаагүй байх

-          Тогтоосон цаг хугацаанд нь өгсөн байх 1, 2, 3 ... долоо хоногийн дотор хийж өгөх гэх мэт.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

C.Odonchimeg bie daaltaa ywuulchlaa bagshaa
бичсэн Зочин цаг: 15:45, 2015-12-01 | Холбоос | |



:-)
 
xaax