Дасгал, дадлага гүйцэтгэх арга аргачлал байна.

2015-10-28,
 Дасгал, дадлага гүйцэтгэх дараах арга аргачлал байна. Үүнд : ·         Хууль зүйн зөвлөгөө өгөх ·         Мэтгэлцээн ·         Бодлого бодох ·         Профессоруудтай уулзалт зохион байгуулах ·         Харьцуулсан судалгаа хийх ·         Төсөл боловсруулах ·         Хэрэг бүрдүүлэх ·         Төрийн болон төрийн бус байгууллагтай танилцах ·         Шүүх хуралд суух, зохион явуулах ·         Судалгаа явуулах ·         Илтгэл ·         Шүүмж бичих ·         Эссэ ·         Дүгнэлт гаргах, дүн шинжилгээ хийх ·         Ярилцлага хийх ·         Хөрвүүлэг хийх ·         Схем, загвар боловсруулах ·         Сургалтын видео бичлэг үзүүлж, ажиглалт хийх

 

 Илтгэл

Оюутан хөтөлбөрийн хүрээнд сонирхож сонгосон сэдвийн дагуу эрдэм шинжилгээний илтгэл бичиж хэлэлцүүлнэ. Хэд хэдэн оюутан хамтарч судалгаа хийж, түүний үр дүнг илтгэл тавьж хэлэлцүүлж болно. Илтгэлийг семинарын хичээлээр хэлэлцэнэ. Илтгэл 5-8 хуудас байна. Шалгарсан сайн илтгэлийг оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлж, зохиогчийн нэрээр хэвлүүлнэ.

 Шүүмж

Оюутан бие даан суралцах явцдаа уншиж судалсан нэг ном, өгүүллийг сонгон авч, агуулгыг 1-2 хуудсанд багтаан шүүмж бичнэ. Шүүмж нь зохиогчийн тухай, ном,өгүүллийн агуулга, шинэлэг санаа, ололт дутагдал, дүгнэлт тайлбар гэсэн бүтэцтэй байна. Шаардлага хангасан шүүмжийг хэвлүүлнэ.

 Өгүүлэл

Оюутан сонирхсон сэдвийн дагуу 5-10 хуудсанд багтаан судалгаа, шинжилгээний чанартай өгүүлэл бичнэ. Сэдэв нь тухайлсан ойлголт, категори, асуудалд төвлөрсөн байна.Өгүүлэлийг судалгааны өндөр түвшинд бичиж, шинэлэг санаа дэвшүүлсэн бол эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх буюу зохиогчийн нэрээр хэвлүүлнэ.

Эссе

Оюутан хөтөлбөрийн хүрээнд хөндөн хэлэлцэж буй аливаа нэгэн асуудлаар өөрийн үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, уран сайхны хэлбэрээр бичнэ. Эссе 2-5 хуудас байна.Судалгааны өндөр түвшинд бичиж, шинэ санаа дэвшүүлсэн бол хэвлүүлнэ.

Схем, загвар

 Хөтөлбөрийн хүрээнд судалсан нэг сэдэв (дэд сэдэв, өгүүлэл, ном бүтээл байж болно) сонгон авч, агуулгыг бүдүүвчлэн хүснэгтлэх, зураглах зэргээр ерөнхийлэн ойлгомжтойгоор илэрхийлнэ. Схем, загвар нь уг сэдвийн болон ном бүтээлийн агуулгыг бүрэн гаргасан эсэх нь энэхүү хувилбараар гүйцэтгэх ажилбарын үндсэн шаардлага болно.

 Дүгнэлт гаргах

Оюутан хичээлийн хөтөлбөрийн дагуу нэг сэдэв (тодорхой асуудал, өгүүлэл, ном бүтээл байж болно) сонгон авч, шинэлэг санаа, санал, тайлбарт өөрийн байр сууринаас үнэлэлт, дүгнэлт, тайлбар өгнө. Дүгнэлт, тайлбарын шинжлэх ухаанч үндэслэл нь онооны шалгуур үзүүлэлт болно. Хэмжээ 2-3 хуудас.

 Реферат

Оюутан бие даах ажлын сэдвүүдээс (хөтөлбөрийн дагуу уншиж судалсан нэг ном байж болно) сонгон авч, холбогдох ном материалыг бүрэн ашиглаж, сэдвийн агуулгыг гарган өөрийн дүгнэлтийг өгнө. Рефератыг уншсан хүн уг сэдэв, номыг уншиж судалсан-ы адил мэдлэг олж авах нь энэхүү ажилбарын гол шаардлага болно. Шаардлага хангасан рефератыг сургалтад ашиглана. Хэмжээ - 5-12 хуудас

Хөрвүүлэг

Оюутан гадаад хэлээр ашиглаж байгаа сурах бичиг, гарын авлагаас багшийн санал болгосон сэдвийг сонгож, эх хэлээр орчуулна. Ажилбарыг ийм хэлбэрээр  гүйцэтгэх нь ...................-н хичээлээр эх хэл дээр ашиглах материал хомс бага байгааг харгалзаж, шаардлага хангасан хөрвүүлгийг сургалтад ашиглах    зорилго бүхий болно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

баярлалаа
бичсэн Зочин цаг: 10:35, 2015-11-14 | Холбоос | |
bayarlalaa bagshaa

бичсэн Зочин цаг: 21:53, 2015-10-30 | Холбоос | |



:-)
 
xaax