Эрдэм шинжилгээний илтгэл хэрхэн бичх вэ?
Эрдэм шинжилгээний илтгэл нь тодорхой зорилгоор хийсэн судалгааны зорилго, явц, үр дүнг агуулсан судалгааны бүтээл юм. Сүүлийн үед илтгэлийн бүтэц өөрчлөгдөж, дараах хэсэгтэй байна гэж эрдэм шинжилгээний байгууллагууд үзэх болсон.1. Илтгэлийн нэр: илтгэлийн нэр нь уг илтгэлийн агуулгыг хүмүүст илтгэх цөөн хэдэн үгээр 4-8 бичигдсэн байх ба нэр үгээр төгсөнө. 2. Зохиогчийн нэр: эхэнд нь зохиогчийн овгийн эхний үсэг томоор бичсэн байх ба дараа нь зохиогчийн нэр бүтэнээрээ бичигдэнэ.
3. Хураангуй: илтгэлийн товч агуулгыг 4-6 мөрөнд багтаан бичнэ. 4. Түлхүүр үгс: илтгэлд тогтмол хэрэглэж байгаа бөгөөд гол утга санааг агуулсан үгс байна.5. Удиртгал: үндэслэл, бодит зөрчил, баримт, илтгэлийн зорилго, зорилт зэргийг бичнэ.6. Дизайн: судалгаанд хамрагдсан боловсролын байгууллага, хүний багш, сурагчдын тоо, тэдний нас, хүйс, боловсролын түвшин, хэрэглэсэн судалгааны арга зэргийг бичнэ.7. Судалгаа, үр дүн: тодорхойлолт, судалгааны янз бүрийн аргаар авсан судалгааны тоон үзүүлэлтүүд, тэдгээрийг харуулсан хүснэгт, диаграмм, тэдгээрт өгсөн чанарын тайлбар, үр дүн зэргийг бичнэ.8. Дүгнэлт: дүгнэлтэнд энэ илтгэлд бичсэн зүйлээс урган гарч буй оюун дүгнэлт, цаашид юу хийх тухай тодорхой санал зэргийг бичнэ.9. Ном зүй: энэхүү илтгэлийг бичихэд ашигласан бүх материалыг цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ.

Илтгэлд тавигдах шаардлага:
· Тулгамдсан асуудлыг хөндсөн байх
· Үндэслэлийг тодорхой, бүрэн гаргасан байх
· Судалгааны хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэсэн байх
· Бодит судалгаа, баримттай кейс байх
· Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг хэд хэдэн аргаар хийсэн байх
· Тулгуур ухагдахууныг тодорхойлсон байх
· Тодорхой үнэлгээ, дүгнэлт зэргийг агуулсан байх
· Илтгэлийг гол зүйлийг уран илтгэнэ
· Шаардлагатай материалыг хавсаргасан байх
· Хэмжээний хувьд 4-10 хуудас. Хуудасны тал бүрээс 3см зай авч бичнэ.
· Талбай ашиглалт: А4. Босоо
· Үсгийн төрөл, хэмжээ: Аrial mon 12, single байна.